-
|Números 21:31| Ингээд Израиль нь аморичуудын нутагт амьдрав.
-
-
-
|Números 21:32| Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.
-
-
-
Ог хааныг ялав
-
|Números 21:33| Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид тэдэнтэй дайтахаар явав.
-
-
-
|Números 21:34| Гэвч Мосед ЭЗЭН —Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлдэнэ гэж айлдав.
-
-
-
|Números 21:35| Тэд түүнийг болон хөвгүүдийг нь мөн бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол хядаж, нутгийг нь эзэмшив.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
