-
Ухаагч бяруу шатаах зан үйл
-
|Números 19:1| Дараа нь ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин —
-
-
-
|Números 19:2| ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн.
-
-
-
|Números 19:3| Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө 12 нядлах болой.
-
-
-
|Números 19:4| Тахилч Елеазар түүний цуснаас хуруун дээрээ аваад, уулзалтын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа сүрчих болой.
-
-
-
|Números 19:5| Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цус болон сэвсийг шатаах болой.
-
-
-
|Números 19:6| Тахилч хуш мод, балуун болон хүрэн улаан даавууг авч, шатаж буй охин бярууны голд чулуудна.
-
-
-
|Números 19:7| Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орох болой. Тэрээр үдэш болтол бузартсан байх болно.
-
-
-
|Números 19:8| Бярууг шатаагч нэгэн нь усанд хувцсаа угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.
-
-
-
|Números 19:9| Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн хотол түмний бузрыг зайлуулах усанд зориулан хадгалах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой. f
-
-
-
|Números 19:10| Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүнд улиран үргэлжлэх зарлиг болой.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
