-
Мөнгөн бүрээ
-
|Números 10:1| ЭЗЭН, Мосетэй цааш нь ярин —
-
-
-
|Números 10:2| Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Хотол түмнийг дуудан цуглуулахад болон хуаранг аялуулан нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.
-
-
-
|Números 10:3| Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.
-
-
-
|Números 10:4| Харин нэгийг нь үлээхэд Израилийн удирдагчид буюу овгуудын тэргүүнүүд чиний өмнө цуглах ажгуу.
-
-
-
|Números 10:5| Чамайг түгшүүрийн дохио үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой.
-
-
-
|Números 10:6| Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг аялуулан нүүлгэхийн тулд түгшүүрийн дохио үлээх ажгуу.
-
-
-
|Números 10:7| Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр бүрээ үлээгтүн.
-
-
-
|Números 10:8| Аароны тахилч хөвгүүд бүрээг үлээх бөгөөд эдгээр нь хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх болтугай.
-
-
-
|Números 10:9| Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.
-
-
-
|Números 10:10| Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
