-
Левичүүдийн хот
-
|Números 35:1| Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин m —
-
-
-
|Números 35:2| Эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг Израилийн хөвгүүдэд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээрийг нь бас өг.
-
-
-
|Números 35:3| Хотууд нь тэдний амьдран суух газар болох бөгөөд бэлчээрүүд нь тэдний үхэр сүрэг, эд зүйлс хийгээд бүх мал амьтных нь болох юм.
-
-
-
|Números 35:4| Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээр хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх ёстой.
-
-
-
|Números 35:5| Та нар төвд нь хотыг оруулан хотоос гадагшаа зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг хэмжигтүн. Энэ нь тэдний хотуудын бэлчээр нутаг болой.
-
-
-
|Números 35:6| Левичүүдэд та нарын өгөх хотууд дотроос, хүн алсан нэгнийг зугтан очиход зориулан өгөх зургаан хоргодох хот байх болой. Тэдгээрт нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өг.
-
-
-
|Números 35:7| Левичүүдэд та нарын өгөх бүх хот нь бэлчээр нутгийнхаа хамт дөчин найман хот байх болой.
-
-
-
|Números 35:8| Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд, та нар илүү ихтэйгээс ихийг авч, багатайгаас багыг авч өг. Овог бүр өвлөх эзэмшлийнхээ дагуу левичүүдэд хотуудаасаа өгөх ёстой гэж айлдлаа.
-
-
-
Хоргодох хотууд
-
|Números 35:9| Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
-
-
-
|Números 35:10| Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар Иорданыг гатлан Канаан нутагт орох үедээ,
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
