-
Тахилчид ба левичүүдийн үүрэг
-
|Números 18:1| ЭЗЭН, Ааронд —Ариун газарт хамаатай хилэнцийг чи, чиний хөвгүүд болон эцгийн чинь бүл чамтай хамт үүрнэ. Тахилчийн үйлчлэлд чинь хамаатай хилэнцийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрнэ.
-
-
-
|Números 18:2| Түүнчлэн чиний эцгийн овог, чиний ахан дүүс Леви овгийг чи өөртөө авчир. Тэд чамтай хамтарч, чамд үйлчлэг. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байна.
-
-
-
|Números 18:3| Тэд чиний үүрэг болон бүх майхны үүрэгт оролцог. Гэвч тэд ариун газрын сав суулга ба тахилын ширээнд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.
-
-
-
|Números 18:4| Тэд чамтай хамт байж, уулзалтын майхны үүрэг, майхны бүх үйлчлэлд оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.
-
-
-
|Números 18:5| Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буухгүйн тулд чи ариун газрын үүрэг болон тахилын ширээний үүргийг сахих ёстой.
-
-
-
|Números 18:6| Харагтун, чиний ах дүүс болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас Би авав. Тэд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.
-
-
-
|Números 18:7| Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.
-
-
-
Тахилчийн хувь
-
|Números 18:8| Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж —Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв.
-
-
-
|Números 18:9| Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой.
-
-
-
|Números 18:10| Чи үүнийг ариунаас ариун газар идэх ёстой. Эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь та нарт ариун байна.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
