-
Бүрээдэлтийн өргөл
-
|Números 29:1| Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.
-
-
-
|Números 29:2| Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө.
-
-
-
|Números 29:3| Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,
-
-
-
|Números 29:4| долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргөх болой.
-
-
-
|Números 29:5| Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө.
-
-
-
|Números 29:6| Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.
-
-
-
Эвлэрүүлгийн өргөл
-
|Números 29:7| Энэ долдугаар сарын арванд та нар ариун цуглаан хий. Та нар сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хий. c
-
-
-
|Números 29:8| Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр буюу шатаалт тахил өргө.
-
-
-
|Números 29:9| Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,
-
-
-
|Números 29:10| долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргө.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
