-
Кохат Датан Абирам нарын эсэргүүцэл
-
|Números 16:1| Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удмууд болох Пелетийн хүү Он ба Елиабын хөвгүүд Датан Абирам нартай хамт хөдөлж, b
-
-
-
|Números 16:2| Израилийн хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ.
-
-
-
|Números 16:3| Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.
-
-
-
|Números 16:4| Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав.
-
-
-
|Números 16:5| Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.
-
-
-
|Números 16:6| Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад,
-
-
-
|Números 16:7| маргааш, дотор нь гал хийж, ЭЗЭНий оршихуйд түүн дээрээ утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох хүн нь ариун нэгэн болно. Левийн хөвгүүд та нар л арай дэндэж байна гэв.
-
-
-
|Números 16:8| Дараа нь Мосе, Корад —Левийн хөвгүүд та нар сонсогтун.
-
-
-
|Números 16:9| Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, хотол түмний өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн хотол түмэн дотроос та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?
-
-
-
|Números 16:10| Тэр чамайг Левийн хөвгүүд болох ах дүүсийн чинь хамт ойртуулсан байхад та нар бас тахилч болохоор эрэлхийлнэ үү?
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
