Números

  • Канааны хил

  • |Números 34:1| Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —

  • |Números 34:2| Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд ийн хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.

  • |Números 34:3| Танай өмнөд тал Зиний цөлөөс Едомын хажууг дагах бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш үргэлжлэх ажгуу.

  • |Números 34:4| Танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зинээр үргэлжлэх бөгөөд түүний адаг нь Кадеш-барнеагаас өмнө зүгт байж, Хазар-аддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.

  • |Números 34:5| Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, адаг нь далайд байх ёстой.

  • |Números 34:6| Баруун хилийн тухайд, та нарт Их тэнгис байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.

  • |Números 34:7| Танай хойд хил энэ болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой.

  • |Números 34:8| Хор уулаас та нар Лебо-хамат хүртэл татах бөгөөд хилийн адаг Зедадад байх ёстой.

  • |Números 34:9| Уг хил Зифрон уруу гарч, адаг нь Хазар-енанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.

  • |Números 34:10| Зүүн хилдээ зориулж та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.