-
Эмэгтэйчүүдийн андгай
-
|Números 30:1| Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгийн тэргүүнүүдтэй ярин, хэлэхдээ —ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.
-
-
-
|Números 30:2| Хэрэв эр хүн сэтгэлээ үүрэгт хүлэхээр ЭЗЭНд ам өчиг өгч, тангараг өргөсөн бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гаргасан бүхний дагуу үйлдэх ёстой. d
-
-
-
|Números 30:3| Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэгт хүлээд, ЭЗЭНд ам өчиг өгөх үед
-
-
-
|Números 30:4| түүний ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүргийг эцэг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх ам өчиг нь батлагдах бөгөөд сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах болой.
-
-
-
|Números 30:5| Гэвч эцэг нь сонссон өдрөө л түүнийг хориглох аваас охины андгай болон сэтгэлээ хүлсэн түүний үүргийн аль нь ч тогтохгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр охиныг уучлах болно.
-
-
-
|Números 30:6| Хэрэв эмэгтэй андгай дор эсвэл сэтгэлээ хүлсэн амныхаа яаруу тунхаглал дор байхдаа нөхөрт гарвал,
-
-
-
|Números 30:7| нөхөр нь сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүрэг нь батлагдах ажгуу.
-
-
-
|Números 30:8| Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
-
-
-
|Números 30:9| Харин бэлэвсэн эмэгтэй ба салсан эмэгтэйн сэтгэлээ хүлсэн ам өчиг болгон нь түүнийг хүлэх болно.
-
-
-
|Números 30:10| Хэрэв тэрээр нөхрийнхөө гэрт ам өчиг өгсөн буюу сэтгэлээ үүрэг дор тангаргаар хүлсэн бөгөөд
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
