-
Балаамыг Балак дуудуулав
-
|Números 22:1| Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.
-
-
-
|Números 22:2| Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.
-
-
-
|Números 22:3| Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв.
-
-
-
|Números 22:4| Моаб, Мидианы ахмадуудад —Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа.
-
-
-
|Números 22:5| Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна. m
-
-
-
|Números 22:6| Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.
-
-
-
|Números 22:7| Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.
-
-
-
|Números 22:8| Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ. Моабын түшмэд Балаамтай хамт үлдэв.
-
-
-
|Números 22:9| Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв.
-
-
-
|Números 22:10| Бурханд Балаам хэлэхдээ —Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
