-
Өдөр бүрийн өргөл
-
|Números 28:1| Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
-
-
-
|Números 28:2| Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл.
-
-
-
|Números 28:3| Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд өргөх галан тахил энэ юм. Согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.
-
-
-
|Números 28:4| Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.
-
-
-
|Números 28:5| Идээн өргөлд хинийн дөрөвний нэг цохисон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.
-
-
-
|Números 28:6| Энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.
-
-
-
|Números 28:7| Мөн хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан өргөл байна. Сархдаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд асгана.
-
-
-
|Números 28:8| Нөгөө хургыг та нар үдшийн бүрийгээр өргөх ёстой. Үүний хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг та нар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн.
-
-
-
Амралтын өдрийн өргөл
-
|Números 28:9| Харин Амралтын өдөр согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурил, үүний ундаан өргөлийг өргөгтүн.
-
-
-
|Números 28:10| Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна Амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
