Números

  • Синаид Алгасалыг сахив

  • |Números 9:1| Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин j

  • |Números 9:2| Израилийн хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул.

  • |Números 9:3| Уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх зарлиг, бүх тогтоомжийнх нь дагуу сахигтун гэлээ.

  • |Números 9:4| Мосе Израилийн хөвгүүдэд Алгасалыг сахих тухай хэлэв.

  • |Números 9:5| Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв.

  • |Números 9:6| Гэтэл үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэр өдөр Алгасалыг сахиж чадсангүй. Тиймээс тэд Мосе, Аарон нарын өмнө тэр өдөр ирээд,

  • |Números 9:7| тэд түүнд —Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ.

  • |Números 9:8| Мосе тэдэнд —Байж бай. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.

  • |Números 9:9| ЭЗЭН, Мосетэй ярин —

  • |Números 9:10| Израилийн хөвгүүдэд “Үхсэн хүнээс болж бузар болсон эсвэл холын аянд явж байгаа, та нарын мөн үр удмын чинь хэн нь ч ЭЗЭНд Алгасалыг сахиж болно.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.