Números


  • |Números 23:1| Тэгээд Балаам, Балакт —Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

  • |Números 23:2| Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак Балаам нар тахилын ширээ бүр дээр бух ба хуцыг өргөв.

  • |Números 23:3| Балаам —Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.

  • |Números 23:4| Бурхан, Балаамтай уулзсан бөгөөд Балаам Түүнд —Би долоон тахилын ширээг босгон тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв гэж өгүүллээ.

  • |Números 23:5| ЭЗЭН, Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэв.

  • |Números 23:6| Тэр түүн дээр буцаж очиход, харагтун, тэр болон Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.

  • |Números 23:7| Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.

  • |Números 23:8| Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг би хэрхэн буруушаах билээ?

  • |Números 23:9| Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.

  • |Números 23:10| Иаковын тоос шороог хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн бүртгэж чадах вэ? Зөвтийн үхлээр намайг үхүүлтүгэй, Төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.