Números

  • Зелофехадын охидын гэрлэлт

  • |Números 36:1| Иосефын хөвгүүдийн ургаас Манассегийн хөвгүүн Махирын хүү Гилеадын хөвгүүдийн ургийн эцгийн бүлийн тэргүүнүүд ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүд болох удирдагчдын өмнө ярин —

  • |Números 36:2| Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шавгаар хуваан өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань тушаасан болой. o

  • |Números 36:3| Харин тэд Израилийн хөвгүүдийн бусад овгийн хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний байх овгийн өвд нэмэгдэх бөгөөд бидэнд шавгаар ногдсон өвөөс авагдах болно.

  • |Números 36:4| Израилийн хөвгүүдийн эвэр бүрээдэлт болох үед тэдний өв өөрсдийнх нь буй овгийн өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэж ярив.

  • |Números 36:5| Тэгэхэд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан —Иосефын хөвгүүдийн овгийнхон зөв зүйтэй ярьж байна.

  • |Números 36:6| Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд эцгийнхээ овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”.

  • |Números 36:7| Израилийн хөвгүүд тусбүр эцгүүдийнхээ овгийн өвд баригдах учир Израилийн хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй.

  • |Números 36:8| Израилийн хөвгүүдийн хүн тусбүр эцгүүдийнхээ өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овогт өв эзэмшигч охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.

  • |Números 36:9| Израилийн хөвгүүдийн овог тусбүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй.

  • |Números 36:10| Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.