-
Израилийн анхны тооллого
-
|Números 1:1| Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж a —
-
-
-
|Números 1:2| Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний тооллогыг хийж, тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр, нэр нэрээр нь эр хүйстэн бүрийг толгой дараалан тоол.
-
-
-
|Números 1:3| Дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны, Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр нь тоол.
-
-
-
|Números 1:4| Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.
-
-
-
|Números 1:5| Та нартай хамт байх хүмүүсийн нэрс бол Реубенийнхнээс Шедеурын хүү Елизур,
-
-
-
|Números 1:6| Симеонынхноос Зуришаддаин хүү Шелумиел,
-
-
-
|Números 1:7| Иудагийнхнаас Амминадабын хүү Нахшон,
-
-
-
|Números 1:8| Иссахарынхнаас Зуарын хүү Нетанел,
-
-
-
|Números 1:9| Зебулунынхнаас Хелоны хүү Елиаб,
-
-
-
|Números 1:10| Иосефын хөвгүүд, Ефраимынхнаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхнаас Педахзурын хүү Гамалиел,
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
