Números

  • Хүрэл могой

  • |Números 21:1| Негевд амьдарч байсан канаан хүн, Арадын хаан нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. h

  • |Números 21:2| Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч —Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх 15 болно гэв.

  • |Números 21:3| ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма 16 гэж дуудах болжээ.

  • |Números 21:4| Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. i

  • |Números 21:5| Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. j

  • |Números 21:6| ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв.

  • |Números 21:7| Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.

  • |Números 21:8| Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв.

  • |Números 21:9| Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа. k
  • Моаб уруу явсан нь

  • |Números 21:10| Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.