Números


  • |Números 18:21| Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөв. e

  • |Números 18:22| Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй.

  • |Números 18:23| Харин левичүүд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хилэнцээ өөрсдөө үүрэх ёстой. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөхгүй байх нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.

  • |Números 18:24| Учир нь Израилийн хөвгүүдийн хандив болгон ЭЗЭНд өргөдөг арван хувийг нь Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тиймээс Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” хэмээн айлдав гэв.

  • |Números 18:25| Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —

  • |Números 18:26| Левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд хандив болгон авчир.

  • |Números 18:27| Тэгвэл хандив чинь үтрэмийн үр тариа эсвэл дарс шахуургын бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой.

  • |Números 18:28| Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан арван хувиасаа ЭЗЭНд хандивыг бас авчрах болно. Та нар ЭЗЭНий хандивыг тахилч Ааронд өгөх ажгуу.

  • |Números 18:29| Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн дээжээс нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой хандив бүрийг авчир” гэж хэл.

  • |Números 18:30| Чи тэдэнд “Та нар түүнээсээ дээжийг нь өргөхөд энэ нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн ба дарс шахуургын бүтээгдэхүүн хэмээн тооцогдох болой.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.