Números


  • |Números 18:11| Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.

  • |Números 18:12| ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө.

  • |Números 18:13| Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно.

  • |Números 18:14| Израиль доторх аливаа хориг болсон зүйл чинийх болох ажгуу. d

  • |Números 18:15| ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.

  • |Números 18:16| Тэдний төлбөрийн хувьд, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлснээр, ариун газрын шекелийн үнэлгээгээр таван мөнгөн шекелээр золигтун. Тэр нь хорин гера болно.

  • |Números 18:17| Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.

  • |Números 18:18| Даллах өргөлийн өвчүү, баруун гуя чинийх болдогтой адил тэдгээрийн мах чинийх болох ёстой.

  • |Números 18:19| ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.

  • |Números 18:20| Дараа нь ЭЗЭН, Ааронд айлдсан нь —Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь ба чиний өв билээ.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.