-
Leia por capítulos
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
-
Бурханы хүч ба шударга нь
-
|Salmos 9:1|Удирдаачид. Давидын дуулал, Мут-лаббен дээр. Бүхий л зүрхээрээ би ЭЗЭНд талархах болно. Бүх гайхамшгийг тань Би тунхаглана.
-
-
-
|Salmos 9:2|Би баярлаж, Танд баясна. Хамгийн Дээд Нэгэн, Таны нэрд магтаалыг би дуулна.
-
-
-
|Salmos 9:3|Дайснууд минь ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөмүй.
-
-
-
|Salmos 9:4|Учир нь Та шударга заргыг минь дэмжсэн билээ. Та зөв шударгаар шүүн сэнтийдээ заларсан билээ.
-
-
-
|Salmos 9:5|Та үндэстнүүдийг зэмлэж, Та гэм буруутнуудыг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
-
-
-
|Salmos 9:6|Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та тэдний хотуудыг нураасан агаад Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
-
-
-
|Salmos 9:7|Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө сэнтийгээ зэхсэн бөгөөд
-
-
-
|Salmos 9:8|Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ.
-
-
-
|Salmos 9:9|ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.
-
-
-
|Salmos 9:10|Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
