Salmos

  • Дайснаас ангижрахын төлөө залбирал

  • |Salmos 10:1| ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?

  • |Salmos 10:2| Бардам зангаараа гэм буруутан нь Зовлонт нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь Тэднийг унагаач.

  • |Salmos 10:3| Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.

  • |Salmos 10:4| Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.

  • |Salmos 10:5| Түүний зам ямагт бат бэх байж, Таны шийтгэлүүд өндөрт, Тэдний хараанаас гадуур билээ. Бүх дайснуудаа тэр доромжилдог юм.

  • |Salmos 10:6| Тэрээр зүрхэндээ “Би огт ганхахгүй, үеэс үед зовлон бэрхшээлтэй би учрахгүй” гэдэг.

  • |Salmos 10:7| Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн l Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.

  • |Salmos 10:8| Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Далдхан газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.

  • |Salmos 10:9| Арслан нүхэндээ мяраадаг шиг Тэрээр нууц газруудад хэвтдэг Ядарсан нэгнийг барихаар Тэрээр хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг Торондоо оруулж барьдаг.

  • |Salmos 10:10| Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.