Salmos

  • Дайсагнал ба шаналлаас гэтлэх гуйлт

  • |Salmos 22:1| Удирдаачид. Аиелет Хашшахар дээр. Давидын дуулал. Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ? r

  • |Salmos 22:2| Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч Та хариулдаггүй Шөнөөр бас хашхирдаг ч Надад хариу алга.

  • |Salmos 22:3| Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та ариун юм.

  • |Salmos 22:4| Эцэг өвгөд маань Танд итгэсэн Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.

  • |Salmos 22:5| Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.

  • |Salmos 22:6| Харин би өт, хүн биш! Би хүмүүсийн буруушаал болж Ард олонд жигшигдсэн юм.

  • |Salmos 22:7| Намайг хардаг бүхэн Намайг тохуурхан инээдэг Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн s

  • |Salmos 22:8| “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан Тэр түүнийг авраг! Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна. t

  • |Salmos 22:9| Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн.

  • |Salmos 22:10| Би төрөхөөсөө Танд даатгагдсан Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.