Salmos

  • Иерусалимыг хамгаалагч Бурханыг магтагтун!

  • |Salmos 147:1| ЭЗЭНийг магтагтун! Бурханыгаа магтан дуулах нь Юутай сайн бэ! Учир нь Тэрээр тааламжит бөгөөд магтаалд зохистой.

  • |Salmos 147:2| ЭЗЭН Иерусалимыг босгон барьж, Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна.

  • |Salmos 147:3| Эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Шархыг нь боож байна.

  • |Salmos 147:4| Тэрээр оддыг тоогоор нь дугаарлаж, Бүгдийг нь нэрлэн дууддаг.

  • |Salmos 147:5| Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд Оюун ухаан нь хязгааргүй.

  • |Salmos 147:6| ЭЗЭН, дорой нэгнийг өргөн түшиж, Муу буруу хүнийг газарт унагадаг.

  • |Salmos 147:7| ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун. Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.

  • |Salmos 147:8| Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулсын дээр зүлэг ногоог ургуулдаг.

  • |Salmos 147:9| Араатан амьтанд хийгээд Гуагалан буй залуу хэрээнүүдэд Тэрээр хоол хүнсийг нь өгдөг.

  • |Salmos 147:10| Тэрээр морины чадалд бахаддаггүй, Хүний хөлд ч баярладаггүй.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.