Salmos

  • Дайсны эсрэг тусламж гуйхуй

  • |Salmos 86:1| Давидын залбирал. Аяа ЭЗЭН сонор тавин надад хариулаач. Учир нь би зовж, гачигдаж байна.

  • |Salmos 86:2| Би бишрэлтэн тул Сэтгэлийг минь хамгаалаач! Аяа миний Бурхан, Танд итгэдэг зарцаа авраач!

  • |Salmos 86:3| Аяа Эзэн, намайг нигүүлсээч! Учир нь Тан уруу би өдөржин хашхирдаг.

  • |Salmos 86:4| Зарцынхаа сэтгэлийг баярлуулаач! Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

  • |Salmos 86:5| Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.

  • |Salmos 86:6| Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонор тавин чагнаач! Миний гуйлтын дуунд анхаарал тавиач!

  • |Salmos 86:7| Зовлон шаналангийнхаа өдөр Таныг би дуудна, Учир нь Та надад хариулна.

  • |Salmos 86:8| Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга.

  • |Salmos 86:9| Аяа ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө мэхийж, Таны нэрийг алдаршуулна. c

  • |Salmos 86:10| Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.