Salmos

  • Чөлөөлөлтийн талархал, тусламж эрсэн залбирал

  • |Salmos 40:1| Удирдаачид. Давидын дуулал. Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн Тэр над уруу ойртож, Хашхирахыг минь сонссон

  • |Salmos 40:2| Тэр намайг сүйрлийн нүхнээс, Шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон Хөлийг минь хадан дээр тавьсан

  • |Salmos 40:3| Тэр миний аманд шинэ дууг Бурхандаа өргөх магтаалын дууг оруулав Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно

  • |Salmos 40:4| ЭЗЭНийг итгэлээ болгогсод ерөөлтэй еэ! Тэд бардамналд эс эргэнэ, худалд үл төөрнө.

  • |Salmos 40:5| Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон.

  • |Salmos 40:6| Шатаалт ба идээн тахилыг Та эс таална. Та чихийг минь нээсэн Шатаалт тахил ба нүглийн тахилыг Та үл шаардана. h

  • |Salmos 40:7| Тэгэхэд би “Харагтун, би ирлээ. Миний тухай хуйлмал номд 24 бичигдсэн байдаг.

  • |Salmos 40:8| Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн

  • |Salmos 40:9| Би зөвт байдлыг их чуулганд тунхаглав. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхиагүйг Та мэднэ шүү дээ!

  • |Salmos 40:10| Би Таны зөвт байдлыг Зүрхэндээ эс нууцлав. Би Таны итгэмж хийгээд Авралыг тань тунхаглав. Би энэрлийг, хайрыг тань хийгээд үнэнийг тань Их чуулганаас эс далдлав.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.