Salmos

  • Иерусалимыг энэрэхийг гуйх нь

  • |Salmos 79:1| Асафын дуулал. Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,

  • |Salmos 79:2| Зарц нарын тань цогцсуудыг Тэнгэрийн шувуудад хоол болгож Ариун хүмүүсийн тань махыг Газрын араатнуудад тэд өгчээ,

  • |Salmos 79:3| Иерусалимын эргэн тойронд Тэдний цусыг ус мэт урсгахад Оршуулах хэн ч байгаагүй.

  • |Salmos 79:4| Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.

  • |Salmos 79:5| ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Хардалт тань гал шиг шатах уу?

  • |Salmos 79:6| Уур хилэнгээ Таныг мэддэггүй үндэстнүүд дээр, Нэрийг тань дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.

  • |Salmos 79:7| Учир нь тэд Иаковыг залгиж, Орших газрыг нь эзгүйрүүлсэн.

  • |Salmos 79:8| Эцэг өвгөдийн маань хилэнцийг Бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Өөрийнхөө өршөөлөөр биднийг даруй угтаж аваач.

  • |Salmos 79:9| Авралын маань Бурхан, Алдар нэрийнхээ төлөө бидэнд туслаач. Нэрийнхээ төлөө биднийг аварч, Нүглүүдийг маань уучлаач.

  • |Salmos 79:10| Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нараас урссан цусны өс авалт Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.