Salmos

  • Израилийн сэргэлтийн төлөө залбирал

  • |Salmos 80:1| Удирдаачид: Шошанним Едутийн дагуу. Асафын дуулал. Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.

  • |Salmos 80:2| Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч!

  • |Salmos 80:3| Бурхан, биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана.

  • |Salmos 80:4| Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэдий болтол хүмүүсийнхээ залбиралд Та уураа уугиулах вэ?

  • |Salmos 80:5| Тэднийг нулимсан талхаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа.

  • |Salmos 80:6| Та биднийг хөршийн маань маргааны бай болгожээ. Дайснууд маань дундаа шоолон хөхөрлөө.

  • |Salmos 80:7| Түг түмдийн Бурхан, Биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана.

  • |Salmos 80:8| Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.

  • |Salmos 80:9| Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн.

  • |Salmos 80:10| Түүний сүүдэр уулсыг бүрхсэн, Мөчрүүд нь Бурханы хуш шиг байсан.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.