-
Харийнхны төлөөх Паулын үйлчлэл
-
|Efésios 3:1| Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм.
-
-
-
|Efésios 3:2| Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн үйлчлэлийн талаар та нар хэдийнээ сонссон.
-
-
-
|Efésios 3:3| Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлээр мэдэгдсэн билээ.
-
-
-
|Efésios 3:4| Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна. g
-
-
-
|Efésios 3:5| Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр
-
-
-
|Efésios 3:6| харийнхан энэхүү биеийн хамтран өвлөгчид ба хам бие болох агаад сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ.
-
-
-
|Efésios 3:7| Хүчнийхээ үйлдлээр надад өгсөн, Бурханы нигүүлслийн бэлгийн дагуу би энэ сайнмэдээний үйлчлэгч болсон.
-
-
-
|Efésios 3:8| Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж,
-
-
-
|Efésios 3:9| бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахын тулд байлаа.
-
-
-
|Efésios 3:10| Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон мэргэн ухаан мэдэгдэх юм.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
