-
Үхлээс амь өөд
-
|Efésios 2:1| Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад d
-
-
-
|Efésios 2:2| тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв.
-
-
-
|Efésios 2:3| Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч
-
-
-
|Efésios 2:4| биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань
-
-
-
|Efésios 2:5| алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.
-
-
-
|Efésios 2:6| Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан
-
-
-
|Efésios 2:7| нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.
-
-
-
|Efésios 2:8| Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд
-
-
-
|Efésios 2:9| үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно.
-
-
-
|Efésios 2:10| Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
