-
|Efésios 5:1| Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.
-
-
-
|Efésios 5:2| Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. p
-
-
-
Булай замаас татгалзах нь
-
|Efésios 5:3| Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг.
-
-
-
|Efésios 5:4| Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.
-
-
-
|Efésios 5:5| Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд.
-
-
-
|Efésios 5:6| Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.
-
-
-
|Efésios 5:7| Иймд тэдний хамсаатан бүү бай.
-
-
-
|Efésios 5:8| Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.
-
-
-
|Efésios 5:9| Бүх сайн, зөвт байдал ба үнэнд 6 гэрлийн үр жимс байна.
-
-
-
|Efésios 5:10| Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
