Efésios

  • Leia por capítulos
    1 2 3 4 5 6
  • Эцэг эх ба хүүхдүүд

  • |Efésios 6:1| Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм. 7

  • |Efésios 6:2| “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад v

  • |Efésios 6:3| “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.

  • |Efésios 6:4| Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл. w
  • Боол эзэн хоёр

  • |Efésios 6:5| Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай. x

  • |Efésios 6:6| Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд.

  • |Efésios 6:7| Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил.

  • |Efésios 6:8| Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд.

  • |Efésios 6:9| Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл. y
  • Бурханы өвч бүрэн зэвсэг

  • |Efésios 6:10| Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.