Efésios

  • Leia por capítulos
    1 2 3 4 5 6
  • Христийн бие дэх нэгдэл

  • |Efésios 4:1| Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая.

  • |Efésios 4:2| Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж, h

  • |Efésios 4:3| амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.

  • |Efésios 4:4| Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс,

  • |Efésios 4:5| нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм,

  • |Efésios 4:6| нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг.

  • |Efésios 4:7| Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв.

  • |Efésios 4:8| Тиймээс “Өндөрт дээш гарахдаа, Тэрээр олзлолыг олзолж хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг. i

  • |Efésios 4:9| “Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод 5 хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ?

  • |Efésios 4:10| Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан Тэр Өөрөө юм.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.