Efésios

  • Leia por capítulos
    1 2 3 4 5 6
  • Христэд нэг болохуй

  • |Efésios 2:11| Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо гараар “Хозлуулсан” гэж нэрлэгдэгсдээр “Хозлуулаагүйчүүд” гэж нэрлэгдэж байв.

  • |Efésios 2:12| Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.

  • |Efésios 2:13| Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар 3 ойр болов.

  • |Efésios 2:14| Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм.

  • |Efésios 2:15| Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод, e

  • |Efésios 2:16| аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв.

  • |Efésios 2:17| Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм. f

  • |Efésios 2:18| Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.

  • |Efésios 2:19| Тийм бол та нар цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.

  • |Efésios 2:20| Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр 4 босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.