-
|Efésios 3:11| Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ.
-
-
-
|Efésios 3:12| Христ дэх итгэлээрээ бид Бурханд зоригтой бөгөөд баттайгаар очдог.
-
-
-
|Efésios 3:13| Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.
-
-
-
Уншигчдын төлөөх залбирал
-
|Efésios 3:14| Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж,
-
-
-
|Efésios 3:15| тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна.
-
-
-
|Efésios 3:16| Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
-
-
-
|Efésios 3:17| Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад,
-
-
-
|Efésios 3:18| тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай.
-
-
-
|Efésios 3:19| Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.
-
-
-
|Efésios 3:20| Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
