-
|Ezequiel 22:21| Би та нарыг цуглуулж, хилэнгийнхээ галаар хөөрөгдөх бөгөөд та нар үүн дотор хайлна.
-
-
-
|Ezequiel 22:22| Мөнгө зуухан дотор хайлдаг шиг та нар үүн дотор хайлах болно. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ цутгасан гэдгийг та нар мэдэх болно.”
-
-
-
|Ezequiel 22:23| ЭЗЭНий үг надад ирж —
-
-
-
|Ezequiel 22:24| Хүний хүү, түүнд хэл. “Чи зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, хураар услагдаагүй газар юм.”
-
-
-
|Ezequiel 22:25| Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.
-
-
-
|Ezequiel 22:26| Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ. o
-
-
-
|Ezequiel 22:27| Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.
-
-
-
|Ezequiel 22:28| Эш үзүүлэгчид нь хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж хэлснээрээ тэдэнд шохой түрхэв.
-
-
-
|Ezequiel 22:29| Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.
-
-
-
|Ezequiel 22:30| Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
