Ezequiel

  • Цуст хот

  • |Ezequiel 22:1| Дараа нь ЭЗЭНий үг надад ирж —

  • |Ezequiel 22:2| Хүний хүү, чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тийн аваас түүнд бүх жигшүүрийг нь мэдүүл.

  • |Ezequiel 22:3| Чи хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Төвдөө цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийнхөө эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! Цаг чинь ирэв.

  • |Ezequiel 22:4| Чи урсгасан цусаараа яллагдаж, үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарлав. Чи өдрүүдээ ойртуулж, жилүүддээ хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд тохуурхуулж, хамаг газарт шоолуулах болно.

  • |Ezequiel 22:5| Нэрээ бузарласан хийгээд үймээн самуун ихтэй чамайг чиний ойр байгч ч, хол байгч нь ч шоолох болно.

  • |Ezequiel 22:6| Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилийн захирагчид дунд чинь байсан.

  • |Ezequiel 22:7| Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан. k

  • |Ezequiel 22:8| Чи ариун юмсыг минь жигшиж, Амралтын өдрүүдийг минь буртаглав. l

  • |Ezequiel 22:9| Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв.

  • |Ezequiel 22:10| Дунд чинь тэд эцгүүдийнхээ нүцгэнийг 18 ил гаргажээ. Дунд чинь тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв. m


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.