Ezequiel

  • Хувхай яст хөндий

  • |Ezequiel 37:1| ЭЗЭНий мутар миний дээр ирж, намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн дунд буулгав. Тэнд дүүрэн яс байлаа.

  • |Ezequiel 37:2| Тэр намайг тэдний дээгүүр эргэн тойрон явууллаа. Харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан агаад тэдгээр нь бүр хувхайрсан байв.

  • |Ezequiel 37:3| Тэр надад —Хүний хүү! Энэ яснууд амилах уу? хэмээсэнд би —Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.

  • |Ezequiel 37:4| Тэгээд Тэр надад —Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл.

  • |Ezequiel 37:5| Эзэн БУРХАН эдгээр ясанд ингэж айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.

  • |Ezequiel 37:6| Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв.

  • |Ezequiel 37:7| Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд яс ястайгаа нийлэв.

  • |Ezequiel 37:8| Намайг харахад, үзэгтүн, тэдэн дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэднийг арьс бүрхсэн ч дотор нь амьсгал 26 алга байв.

  • |Ezequiel 37:9| Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв.

  • |Ezequiel 37:10| Тийнхүү надад тушаасан ёсоор нь би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмжийн их цэрэг хөл дээрээ босоцгоов. k


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.