Ezequiel

  • Иерусалимыг цавчих илд

  • |Ezequiel 5:1| Хүний хүү, хурц илдийг авч, үсчний тонгорог болгон толгой, сахлаа шудран хус. Дараа нь жинлэх дэнсийг авч, үсээ хуваа.

  • |Ezequiel 5:2| Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно.

  • |Ezequiel 5:3| Мөн тэднээс цөөн хэдийг авч, нөмрөгийнхөө хормойд уя.

  • |Ezequiel 5:4| Тэднээсээ дахин авч, галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тархана.

  • |Ezequiel 5:5| Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв.

  • |Ezequiel 5:6| Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”

  • |Ezequiel 5:7| Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар тойрон буй үндэстнүүдээс ч илүү их бужигнаж, Миний зарлигууд дотор үл яван тогтоолуудыг минь эс сахиж, та нарыг тойрч буй үндэстнүүдийн шийдвэрүүдийг сахисан учир”

  • |Ezequiel 5:8| гээд Эзэн БУРХАН ийн айлдаж байна. “Харагтун, Би, чиний эсрэг байж, үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.

  • |Ezequiel 5:9| Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч эс үйлдэх зүйлийг хамаг жигшүүрийн чинь төлөө та нарын дунд үүнийг үйлдэнэ.

  • |Ezequiel 5:10| Тиймээс та нарын дунд эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, бүх үлдэгсдийг чинь дөрвөн зүгт тараана.” l


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.