Ezequiel

  • Тирийн эсрэг үгс

  • |Ezequiel 26:1| Арван нэгдүгээр оны, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж u

  • |Ezequiel 26:2| Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.

  • |Ezequiel 26:3| Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно.

  • |Ezequiel 26:4| Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

  • |Ezequiel 26:5| Тир нь тэнгисийн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Тэр нь үндэстнүүдийн олз болно.

  • |Ezequiel 26:6| Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

  • |Ezequiel 26:7| Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Харагтун, Би умардаас хаадын хаан Вавилоны хаан Небухаднезарыг морь, тэрэгт цэрэг, морин цэрэг, агуу их цэрэгтэй нь хамт Тирт авчрах болно.

  • |Ezequiel 26:8| Тэр нь эх газарт буй охидыг чинь илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг халхавч бамбайг босгоно.

  • |Ezequiel 26:9| Хэрэм эвдэгчийнхээ цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр сүхээрээ эвдэх болно.

  • |Ezequiel 26:10| Тоо томшгүй олон морьдынх нь босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэр чиний хэрмийн гулдан хаалгаар ороход морьтон, дугуй, тэрэгт цэргийн чимээгээр хэрэм чинь доргих болно.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.