Ezequiel


  • |Ezequiel 22:11| Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв.

  • |Ezequiel 22:12| Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. n

  • |Ezequiel 22:13| «Одоо харагтун, чиний олж авсан шударга бус ашиг, дунд чинь буй цус урсгалтыг Би мутраараа цохих болно.

  • |Ezequiel 22:14| Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ.

  • |Ezequiel 22:15| Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.

  • |Ezequiel 22:16| Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.

  • |Ezequiel 22:17| ЭЗЭНий үг надад ирж —

  • |Ezequiel 22:18| Хүний хүү, Израилийн гэр Надад бохир хольц боллоо. Зууханд байгч мөнгөний хольц нь хүрэл, тугалга, төмөр, хар тугалга эд бүгд юм.

  • |Ezequiel 22:19| Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.

  • |Ezequiel 22:20| Мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдаг шиг Би уур, хилэнгээрээ та нарыг цуглуулж, тэнд хайлуулна.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.