Rute

  • Leia por capítulos
    1 2 3 4
  • Елимелехийнхэн Моабыг зорив

  • |Rute 1:1| Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав.

  • |Rute 1:2| Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв.

  • |Rute 1:3| Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров.

  • |Rute 1:4| Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ.

  • |Rute 1:5| Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ.
  • Наоми ба бэрүүд

  • |Rute 1:6| ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав.

  • |Rute 1:7| Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ.

  • |Rute 1:8| Наоми хоёр бэрдээ —Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай!

  • |Rute 1:9| ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж соёрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж —

  • |Rute 1:10| Бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлэв.


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.