-
Бардам Едомыг номхтгоно
-
|Obadias 1:1| Обадиагийн үзэгдэл.Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв. a
-
-
-
|Obadias 1:2|“Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно. Чи үлэмж ихээр басамжлагдана.
-
-
-
|Obadias 1:3|Хадны ангалаар амьдарч, Газрын өндөрлөгт нутагладаг чамайг Зүрхний чинь ихэрхэл хуурчээ. «Хэн намайг газарт буулгах вэ?» гэж Зүрхэндээ чи хэлнэ үү?
-
-
-
|Obadias 1:4|Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
-
-
-
Едомын хэрцгийллийн хариу
-
|Obadias 1:5|“Хэрэв хулгайч нар танай уруу ирвээс, Шөнөөр дээрэмчид орвоос Чи яаж сүйрэх бол! Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү? Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс Тэд үлдэгдэл үлдээх үү?
-
-
-
|Obadias 1:6|Есавыг сандаачиж, Хэрхэн нууцлагдсан эрдэнэсийг нь Хайн гаргаж ирэх бол доо!
-
-
-
|Obadias 1:7|Холбоотон байсан бүхэн чинь Хилийн зүг чамайг шахаж, Эв найртай гэгдэх хүмүүс Чамайг мэхэлж түрэмгийлнэ. Талхыг чинь идэж явсан тэд Дор чинь урхи тавина. Үүнийг гэх хүн үгүй.
-
-
-
|Obadias 1:8|Мэргэдийг Едомоос, Ухааныг Есавын уулаас устгах минь Тэр өдөр биш үү?” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.
-
-
-
|Obadias 1:9|“Теман аа, дайчин эрс чинь айдаст автан Есавын уулын хүн бүр Егүүтгэлээр таслагдана
-
-
-
Едом дүүгээ хэрцгийлжээ
-
|Obadias 1:10|Дүү Иаковтаа 1 үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
