-
Тэмдэг шаардсан нь
-
|Mateus 16:1| Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. t
-
-
-
|Mateus 16:2| Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг.
-
-
-
|Mateus 16:3| Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? 16
-
-
-
|Mateus 16:4| Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй u гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
-
-
-
Фарисай ба садукайчуудын хөрөнгө
-
|Mateus 16:5| Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.
-
-
-
|Mateus 16:6| Есүс тэдэнд —Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил v гэхэд
-
-
-
|Mateus 16:7| тэд дундаа эргэцүүлэн ярьж —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв.
-
-
-
|Mateus 16:8| Есүс үүнийг мэдээд —Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ?
-
-
-
|Mateus 16:9| Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгууланг нь хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? w
-
-
-
|Mateus 16:10| Бас долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваагаад хичнээн сагс цуглууллаа? x
-
-
Português
Italiano
Espanhol
Inglês
Francês
Árabe
Mandarim
Hindu
Alemão
Ариун Библи
