João

  • Төрөлхийн сохор хүнийг эдгээв

  • |João 9:1| Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ.

  • |João 9:2| Шавь нар нь Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд

  • |João 9:3| Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.

  • |João 9:4| Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.

  • |João 9:5| Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. i

  • |João 9:6| Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад —

  • |João 9:7| Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.

  • |João 9:8| Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь —Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд

  • |João 9:9| зарим нь —Тэр мөн байна гэцгээв. Бусад нь —Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө —Тэр чинь би байна гэж хэлэв.

  • |João 9:10| Тэд түүнээс —Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд


COOKIES

Utilizamos cookies para oferecer melhor experiência, melhorar o desempenho, analisar como você interage em nosso site e personalizar conteúdo. Ao utilizar este site, você concorda com o uso de cookies.

Dados Essenciais

Os dados essenciais são necessários para executar o site que você está visitando. Você não pode desativá-los.